Генетик нөөц ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Генетик нөөц ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүйгээс үүдэн хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд байгалийн генетик нөөцийг зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр цуглуулах, гадаад улс руу гаргах нь элбэг байгаа юм. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн юм. (Хуулийн төслийг энд дарж үзнэ үү)

Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Ташрамд дурдахад, 2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна.




Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

17 цагийн өмнө

Шуурхай мэдээ