ФОТО: Зам ашигласны хураамж нэмснийг эсэргүүцсэн иргэдийн автомашинтай жагсаал болж байна

ФОТО: Зам ашигласны хураамж нэмснийг эсэргүүцсэн иргэдийн автомашинтай жагсаал болж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан /НИТХ/-аар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан.

Ингэхдээ “Албан ёсны такси үйлчилгээнд явдаг суудлын автомашин 150 мянган төгрөг төлөх бол бусад суудлын автомашин хэмжээнээс хамаарч 100 мянгаас 300 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлүүлэхээр баталсан.

Харин 1 хүртэл тоннын даацтай ачааны автомашин 200 мянган төгрөг төлөх бол, 2-10 тоннын даацтай ачааны автомашин 225 мянгаас 350 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлнө гэж журамлаж, тус татварын хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл тус татвар, хураамжийн хэмжээг эсэргүүцсэн иргэдийн автомашинтай жагсаал яг одоо төрийн ордны хажууд болж байна.




Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө