Угаарын хий мэдрэгчийг тараах ажил удахгүй эхэлнэ

Угаарын хий мэдрэгчийг тараах ажил удахгүй эхэлнэ

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын айл, өрх бүрт угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй суурилуулахыг үүрэгдсэн билээ. Гэвч өнөөг хүртэл гэр хорооллын нэг ч өрхөд уг төхөөрөмжийг суурилуулаагүй байгаа юм.

Тэгвэл угаарын хий мэдрэгчийг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан талаар албаныхан мэдээлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Бэлтгэл ажил хангагдсан. Ажлын хэсэг эцсийнхээ шийдвэрийг гаргачихсан. Үйлдвэртэйгээ шууд гэрээгээ хийчихсэн. Угаар мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд тараах ажил л үлдлээ” гэжээ.