Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-т шалгарчээ

Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил шилдэг 10-т шалгарчээ

“Дэлхийн мисс-2019” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй М.Цэвэлмаагийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил 130 орны миссүүдээс шилдэг 10-т шалгарчээ.

Тэрбээр дэлхийн миссийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд, Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.

Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг  хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олсон. Мөн  элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор 486 хүнийг вакцинд хамруулж, тус вирусийг халдварласан тохиолдолд даатгалын системийг бий болгох зэрэг үе шаттай ажлыг хэрэгжүүлсэн юм.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө