Консул асан Б.Мөнх-Эрдэнэ хөгжмийн зохиолч Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив цуглуулж өгчээ

Консул асан Б.Мөнх-Эрдэнэ хөгжмийн зохиолч Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив цуглуулж өгчээ

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болжээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай байсан юм.

Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, тэдэнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байна. 

Тэгвэл БНХАУ-ын Эрээн хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ санаачлага гарган, зохион байгуулж Б.Чинбат, Ц.Сарнай нарт 45 сая төгрөгийн хандивыг ӨМӨЗО-ны уран бүтээлчдээс цуглуулж өгчээ.