Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг чөлөөлөх ШУУРХАЙ хурал Москвад болж байна

Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг чөлөөлөх ШУУРХАЙ хурал Москвад болж байна

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны гишүүдийг авч хэлэлцэх шуурхай хуралдаан Москва хотноо болж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Оросын төмөр замууд нийгэмлэгийн зүгээс УБТЗ-ын дарга нарт хариуцлага тооцох тухайгаа Засгийн газартаа мэдүүлсний улмаас дээрх хуралдаан болж байгаа гэв. Мөн Монгол улсын Засгийн газраас УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлага болоод Ерөнхий хорооны гишүүдийг солих тухай хүсэлтээ ч мөн илэрхийлсэн аж.

Оросын төмөр замууд нийгэмлэг нь өнгөрсөн оны 10 дугаар сарын эхээр дээрх асуудлыг авч хэлэлцээд өнөөгийн удирдлагын багт гурван сарын хугацаанд ажиллах боломж өгч, алдаагаа засахыг зөвлөсөн байна.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа болон Ерөнхий хорооны орлогч дарга асан Б.Цогтгэрэл нар нь 1000 вагоны хэрэг, зам засварын машины хэрэг, авлига албан тушаалын хэргүүдэд холбогдсоноос гадна олон улсын вагон осолдсон, суудлын вагон эвдэрсэн, замын машинч осолдсон зэрэг хүний амь нас эрсдсэн ноцтой зөрчил гаргаж байсан юм. Түүнчлэн Д.Жигжиднямаад холбогдох авлига, албан тушаалын 20 гаруй төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай Авлигатай тэмцэх газраас мэдээллээд буй билээ.