ФОТО: Нийслэлчүүд цахилгаан соронзон галт тэргээр зорчино

ФОТО: Нийслэлчүүд цахилгаан соронзон галт тэргээр зорчино

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэд хэдэн сонирхолтой шийдлийг танилцууллаа. 

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, тусгай замын автобус гэсэн үндсэн гурван шийдлийг хэрэгжүүлэх бөгөөд үүнээс цахилгаан соронзон галт тэргийг нэвтрүүлснээр замын түгжрэл 70 хүртэлх хувиар буурна гэж үзэж байгаа юм. Цахилгаан соронзон галт тэрэг нь авто замын хоёрдугаар давхраар зорчих бөгөөд өдөрт 21000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна.

Одоогоор таван шараас офицеруудын ордон, баянхошуунаас амгалан гэсэн чиглэлүүдийн дагуу явахаар төлөвлөгдсөн байна.  Харин агаарын дүүжин тээвэр нь Улаанбаатар хотын хойд уулархаг хэсгүүдэд байрлах бөгөөд 8-10 хүний багтаамжтай, цагт 3000 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай тусгай замд суурилсан агаарын замаар явах такси юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээЭхний ажил энэ оны  дөрөвдүгээр сард эхлэхээр төлөвлөгдсөн байгаа. Хэрэв цагтаа эхэлбэл 2021 оны долдугаар сар гэхэд эхний бүтээн байгуулалт дуусч одоо явж байгаа нийтийн тээврийн 80 хувь нь үйлчилгээнд явахгүй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1100 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд нийтийн тээврийг ийнхүү цогцоор нь шийдсэнээр замын түгжрэлийг бууруулж иргэдийн тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх боломжтой болох нь ээ.