Хууль бусаар томилогдсон Ж.Цолмонг шалгуургүйгээр профессор цол олгосон гэв

Хууль бусаар томилогдсон Ж.Цолмонг шалгуургүйгээр профессор цол олгосон гэв

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш нар өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт шаардлага хүргүүллээ. Тус сургуулийн багш нар одоогийн захирал Ж.Цолмонг хууль бусаар томилсон хэмээн буруутгаж байна. Өмнөх захирал С.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг огт хэрэгжихгүй байгааг шүүмжиллээ. “Боловсролын салбар улстөрөөс ангид байх ёстой. Гэтэл шинжлэх ухааны байгууллага, ууган их сургуульд улстөрийн томилгоогоор, хууль бусаар даргын сэлгээ хийж байгаа нь байж болохгүй асуудал” гэж тэд байр сууриа илэрхийллээ.

АШУҮИС-ийн багш нарын төлөөлөл:

 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр АШУИС-ийн захирал Ж.Захирал удирдах албан тушаалын хүмүүстээ профессор цол олгосон. Манай сургууль 1959 оноос Профессор цол олгож эхэлсэн. Энэ хугацаанд цол зэрэг хүртсэн бх эрдэмтдийг шат дараалсан хэлэлцүүлгээр оруулж, нэрийг нь дэвшүүлсэн байдаг. Болзол хангасан хүнийг нууц санал хураалтаар шийддэг байсан. Профессор гэдэг эрдмийн дээд цол хүссэн хүн бүрт олддог зүйл биш. Хүмүүсийн дургүйцлийг зогсоохын тулд цалина нэмнэ гэх  зэргээр олон янзаар үзэж байна. Бид тушаалаа хүчингүй болго гэдэг л шаардлага тавьж байна. Ялангуяа залуу багш нарыг ажлаас чинь хална гэж сүрдүүлдэг. Цол зэргийг нь бууруулна гэж дарамталдаг. Их сургууль гэдэг академик байгууллага өөрийн ардчилалтай байх ёстой. Энэ бол бидний үнэт зүйл байх ёстой.

Ж.Цолмон мэргэжлийн байгууллагыг удирдаж чадахгүй байна. Өнгө үзэмжээр бүгдийг шийдэж байна. 2019 оны шилэн данс байхгүй. АШУҮИС дээр юу болов гэдгийг багш нар мэдэх ямар ч боломжгүй байна. Ж.Цолмон захирал намайг нам томилсон гэж хэлдэг. Тэгвэл бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт өгч байна. Энэ хүнээ эргүүлээд ав гэж шаардаж байна. Ё.Баатарбилэг сайд хуулиа биелүүлтэл нь бид шаардана.