ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй

ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, дэмжсэнгүй.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Хууль зүйн байнгын хороо мөн өнөөдөр уг асуудлыг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаад байсан юм. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм.