Хан-Уул дүүргийн газрын албаны даргыг цагдан хорьжээ

Хан-Уул дүүргийн газрын албаны даргыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 19-нд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Хан-Уул дүүргийн газрын албаны дарга н.Мөнхбаатарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэх мэдээлэл байна.  Түүнийг албан тушаалаа урвуулан 80 сая төгрөгийн хахууль авсан хэмээн шалгаж байгаа юм. Мөн нийслэлийн газрын албаны нэр бүхий гурван хүнийг шалгаж байгаа юм байна. Дүүргийн албаны даргыг нийслэлийн газрын албанаас томилдог юм.

Н.Мөнхбаатарыг 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан бөгөөд өнөөдөр /02.21/ үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж.