Эверестэд авирах бүх захиалгыг цуцаллаа

Эверестэд авирах бүх захиалгыг цуцаллаа

Балба улсын эрх баригчид Коронавирурийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвүгээр сарын 30 хүртэл жуулчны виз олгохыг түдгэлзүүлж, Эверестэд авирах уулчдын бүх захиалгыг цуцалсан тухай "Катманду пост" мэдээлжээ. Энэхүү хязгаарлалт нь дипломат болон албан пасспортод хамаарахгүй юм.

Шадар сайд, Батлан ​​хамгаалахын сайд Ишвар Покреллын хэлснээр тус улсад зочлохыг хүсч буй гадаадын иргэд коронавирусээр халдварлаагүй гэдгээ нотолсон эмнэлгийн гэрчилгээтэй байх ёстой аж. Дараа нь өргөдлөө өөрийн улсад байрлах консулын газарт гаргахыг зөвлөжээ.

Балбад халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн нь Хятадын Ухань хотоос ирсэн оюутан байсан юм.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө