Хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээнээс М.Анхцэцэг мөнгөн медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээнээс М.Анхцэцэг мөнгөн медаль хүртлээ

АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээнд хүчээ сорьсон ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр алт, мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртжээ.

“Токио 2020" олимпын эрхийн оноо авах тус тэмцээнд Монголоос хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэлжээ. Олимпын эрхийн оноо авах уг тэмцээнд нийт780 тамирчин өрсөлдсөн байна.