Дуучин Л.Байзада сураггүй алга болжээ

Дуучин Л.Байзада сураггүй алга болжээ

Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр таалал төгссөн билээ.

Тэгвэл түүний ах дуучин Л.Байзада 2020 оны хоёрдугаарс сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гэрээсээ “дүүгийн ажил явдал болж байгаа ном уншуулна” гэж хэлээд сураггүй алга болсон байна. Түүнийг ЦЕГ-ын сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулсан бөгөөд энэ талаар ЦЕГ-ын цахим хуудсанд оруулсан байна.

Тэрбээр гэрээсээ гараад найм хоног ирээгүй тул Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Газрын 2-р хэлтсээс ийнхүү хайх хүсэлтийг гаргаад байгаа аж.