“АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Эцэг эхчүүдээс гомдол ирсэн”

“АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Эцэг эхчүүдээс гомдол ирсэн”

Цахим мэдээлийн орчинд анги засварын мөнгө хураасан 42 багшид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гараад байсан. Эл асуудлаар өнөөдөр БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ, “Сургууль, цэцэрлэг шинээр барих, урсгал засвар хийхэд зориулан жилд 1.3-1.5 их наяд төгрөгийг төсөвлөдөг. Үүгээр бүх сургууль, цэцэрлэгийн ангийг засварлах боломжгүй. Иймд хүүхдүүдээ шинэ хичээлийн жилд тохилог анги танхимд хичээллүүлэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан ярилцаад анги засварын мөнгө цуглуулдаг. Үүнийг багш нар их хэмжээний мөнгө татаж, өөр зүйлд зарцуулдаг мэтээр зориуд ташаа мэдээлэл түгээн багш болон боловсролын байгууллагын нэр хүндэд халдаж буйд салбарын сайдын хувьд харамсаж байна. АТГ-аас 42 багшид хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудал огт байхгүй. Харин боловсролын салбараар дамжуулан авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажиллагаа хийхээр болж байгаа. Түүнчлэн анги засварын мөнгө цуглуулсан нь хүүхдүүдийнхээ анги танхимыг цэвэр тохилог байлгахын тулд эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан зохион байгуулж буй ажил. Үүнтэй нь санал зөрсөн зарим эцэг, эх гомдол санал гаргасан юм байна" гэлээ.

Мөн АТГ-т мөнгө хураасан асуудлаар шалгагдаж байгаа багш байхгүй бөгөөд эцэг эхчүүдийг гомдол ирж байгаа юм байна.