БНН-ын дарга Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн З.Нарантуяаг намдаа урьжээ

БНН-ын дарга Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн З.Нарантуяаг намдаа урьжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал тэтгэврийн шинэчлэлийг санаачилж, эхлүүлсэн.

Тэрбээр “Монголчууд улсад 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд хөгширсөн хойноо сар бүр 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдардаг. Улсад насаараа төлсөн нийгмийн даатгалынхаа үр ашгийг  хүртэж чадахгүй байна. Тэтгэврийн зээлийн өр нь үр хүүхдэд нь өвлөгддөг  гэх мэт шүүмжлэлттэй засах шаардлагатай олон ажил бий” гэх тайлбарыг хэлээд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх буюу хувийн тэтгэврийн санг бий болгох хууль эрх зүйн хөрс, суурийг тавиад буй. 

Харин иргэд улсад насаараа төлсөн нийгмийн даатгалынхаа үр шимийг хүртдэг байх ядаж л  өндөр тэтгэвэр авах нэн хүсэлтэйгээ илэрхийлж Н.Учрал гишүүний уг санаачилгыг дэмжсээр байгаа аж.

Тухайлбал, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Н.Учрал гишүүний хийж буй тэтгэврийг шинэчлэлийн ажлыг дэмжиж өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал тэрбээр “Энэ тэтгэврийн реформыг чинь хэрэгжүүлсэн Америк, Канад, Швецари гээд хамаг өндөр хөгжилтэй орнуудын ахмадууд нь жаргаж үхэж байна шүү дээ.

Манай хөгшчүүд болохоор гамбирны гурил авах дайны хэдхэн бор юмаараа цагаан сар гэж шал балай манж баяр тэмдэглэх гэж тамаа цайдаг. Тэгээд тэтгэврийн зээл авахын төлөө банкны үүдэнд амьдрах шахуу юм болох юм. Энэ хөгшчүүдээ насных нь эцэст ингэж шийтгэдгээ больё оо одоо. Ахмадууд тэтгэврээ аваад дэлхий тойрч аялж зугаалаад үлдсэнээр нь цагаан сараа тэмдэглэдэг баян байх ёстой. Тийм болохоор залуучууд энэ тэтгэврийг хөгшчүүдийн асуудал гэж хойрго хандаж болохгүй ээ.

Хацар дээрээс нь мээмний сүүний үнэр арилаагүй Учрал бацаан чинь харин тэтгэврийн реформыг олж хараад ажил болгох гээд яваад байх шиг байна. Зөв л дөө. Хийх хэрэгтэй. Чадахгүй бол “Бүгд Найрамдах Нам” заавал хийнэ. Бусдынх нь тархи, зүрх хүрэх ч үгүй. Р.Амаржаргал, З.Нарантуяа хоёр үүн дээр манай танай гээд намчирхаж улстөржилгүй Учралыгаа царай муутай гэж гололгүй дэмжээд ингээд хамтраад явж байгаа нь маш зөв.

Энэ З.Нарантуяа уг нь С.Эрдэнийн хажуунаас холдоод манай намд ирчихвэл сайн хүүхэн байгаа юм. Р.Амаржаргалаар ч юүхэв хөгшин хонины насгүй. Би хажууд нь идэр залуу” гэжээ.

 




Улаанбаатарт 16 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ