Токиогийн олимп 2021 оны Долдугаар сарын 23 ны өдөр албан ёсоор эхэлнэ гэж МЭДЭГДЛЭЭ

Токиогийн олимп 2021 оны Долдугаар сарын 23 ны өдөр албан ёсоор эхэлнэ гэж МЭДЭГДЛЭЭ

Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүн Дик Паунд мэдээлсэн билээ. Тэрээр энэ үеэрээ ОУОХ зуны олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ОУОХ-ны албан ёсны шийдвэр гарч Токио-2020 Зуны олимпын наадмыг 2021 оны Долдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор нээнэ гэж мэдэгдлээ. Энэ тухай ч мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өөрийн facebook хуудастаа “Олимп ирэх жилийн 7/23 нд албан ёсоор боллоо” гэжээ.