Өнөөдрөөс эхлэн загас агнахыг хориглолоо

Өнөөдрөөс эхлэн загас агнахыг хориглолоо

Үржлийнх нь үед агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.