Берлинд амны хаалтын тээвэрлэлтийг зэвсэгт хүчнээр хамгаалуулах санал гаргажээ

Берлинд амны хаалтын тээвэрлэлтийг зэвсэгт хүчнээр хамгаалуулах санал гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт Берлин хотын цагдаагийн газрын ажилтнуудад захиалсан 200,000 амны хаалт замаасаа алдагдсан билээ. Иймээс Германы нийслэл Берлин хотын захиргаа коронавирусийн тахлын эсрэг тэмцэлд шаардлагатай байгаа амны хаалт, бусад хамгаалах хэрэгслийн тээвэрлэлтийг тус улсын зэвсэгт хүчнээр хамгаалуулах хүсэлт гаргажээ.

Баасан гарагт Берлин хотын аюулаас хамгаалах албаны тэргүүн Андреас Гэйзел амны хаалтуудыг АНУ-ын тал булааж авсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Энэ бол орчин үеийн далайн дээрэмчний үйлдэл. Трансатлантын түнш орнуудын хооронд ийм зүйл байж болохгүй” гэж мэдэгдэж байсан.

Германы арми буюу Бундесвер өмнө нь улс дотроо эм, эмнэлгийн чухал ачаа тээвэрлэхэд хамгаалж оролцож байсан удаатай. Харин хилийн чанадад ийм зорилгоор ажиллаж байгаагүй юм. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ армийн бие бүрэлдэхүүн зэвсэггүй байх ёстой.

Тиймээс Бундесверийн удирдлага Берлин хотын хүсэлтэд “Эхлээд иргэний болон арилжааны тээвэрлэлтийн арга замыг судалж үзнэ үү. Дээрх боломжууд хаагдсан нөхцөлд л арми оролцох боломжтой” гэсэн хариу өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт Франц улсын эрх баригчид мөн Хятадад захиалсан амны хаалтыг нь Америкчууд замаас булаасан тухай мэдэгдэж байсан билээ.

Харин Парис дахь АНУ-ын элчин сайд өөрийнх нь улсын засгийн газар ийм үйл ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг эрс няцаажээ. 

Эх сурвалж: SCMP