Н.Төгсцогт “Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдод тэрбумтнуудын унаа бэлэглэжээ

Н.Төгсцогт “Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдод тэрбумтнуудын унаа бэлэглэжээ

Тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа гавьяат тамирчин Н.Төгсцогт “Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдод "Rollce Royce Cullinan" маркийн машин бэлэглэсэн талаар хэвлэлүүд шуугиж байна.  Учир нь тус машин нь энэ онд нээлтээ хийсэн бөгөөд гавьяат тамирчин Н.Төгсцогт тус машины гурав дахь захиалагч нь болжээ.

Тодруулбал, "Rollce Royce Cullinan" маркийн машины хамгийн эхний захиалагч нь алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналду бол удаах нь Японы тэрбумтан Шими Казакава байсан аж.  Гурав дахь захиалагч нь эи орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа Н.Төгсцогт гавьят болжээ.

Түүнийг энэхүү өндөр амжилтад хүрэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг нь "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболд гэгддэг. Авто машины хоббитой түүнд С.Төгсцогт өөрийн зүгээс ийнхүү талархсан сэтгэлээ илэрхийлэн дэлхийн томчуудын гангараа болсон чамин хүлгийг сэтгэлийн бэлэг болгон хариу барьсан нь энэ байна.

Саяхан хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр сэтгүүлчид түүнээс Т.Ариунболд захиралд машин бэлэглэсэн нь үнэн эсэхийг асуухад тэрбээр “Энэ бол хүний сэтгэлийн юм. Бэлэг болохоор энд яриад яах вэ” хэмээх даруухан хариулт өгсөн байдаг юм.

Өнгөрөгч тавдугаар сарын 30-нд Н.Төгсцогтыг эх орондоо дөнгөж хөл тавихад “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд, Монгол улсын арслан Д.Пүрэвдагва нар тоссон. Тийн тосохдоо Т.Ариунболд түүний бэлэглэсэн дэлхийд ховорт тооцогдох, хамгийн үнэтэй гэгдэх "Rollce Royce Cullinan" маркийн авто машинаа хөлөглөн ирсэн байдаг ажээ.




Өнөөдөр нохой өдөр

26 минутын өмнө

Өнөөдрийн бүх нислэгүүд хойшиллоо

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ