Т.Бадрал: Дараагийн нислэгээ дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд үйлдэхээр төлөвлөсөн

Т.Бадрал: Дараагийн нислэгээ дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд үйлдэхээр төлөвлөсөн

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны сайд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал хэлэхдээ "Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаа бол эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэж байгаа. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар дараагийн онгоцын төлөвлөгөөг гаргаж байна. 

Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа.

ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна." гэлээ.