CNN: 40.000 жилийн настай чонын толгой Сибирийн мөнх цэвдэгээс олджээ

CNN: 40.000 жилийн настай чонын толгой Сибирийн мөнх цэвдэгээс олджээ

40.000 жилийн өмнө амьдарч байсан чонын тасарсан толгойн арьс үс, шүд нь маш сайн хадгалагдсан байдалтайгаар Зүүн Сибирийн мөнх цэвдэг орчмоос олджээ. Уг толгойг Тиряхтах голын сав орчимд зааны соёо хайж байсан иргэд олж Сахагийн бүгд найрамдах улсын ШУА-д хүргэсэн бөгөөд эрдэмтэд чонын тархи, гавлын бүтэц зэргийг дижитал хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа бол Швед эрдэмтэд генетикийн шинжилгээ хийхээр болсон гэлээ.

Мөнх цэвдэгээс өмнө нь чонын бэлтрэгүүд олдож байсан ч нас бие гүйцсэн чонын толгой олдож байгаа нь анхны тохиолдол юм байна. Ийнхүү сүүлийн үед эртний амьтадын ул мөр ихээхэн олдох болсон шалтгааныг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.