МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж "Та бидний эвсэл" гэх нэртэй эвсэл байгуулж, оролцож байгаа билээ. Тэгвэл яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж байна. Энэхүү хурлаар нэр дэвшигчдээ тодруулж, өнөөдөр болох МАХН-ын Бага хурлаар эцэслэх юм.

Энэ талаар МАХН-ын удирдлагаас дөнгөж сая мэдээлэл өглөө.

Тэд "Манай нам энэ удаагийн сонгуульд "Та бидний эвсэл" байгуулж оролцож байгаа. Эвсэл байгуулсан учраас нэг нам дотроо асуудлаа шийдэхээс илүү шат дараатай үйл явц, өрсөлдөөн өрнөх нь тодорхой. Тэр утгаараа 3 намын удирдах төв байгууллагууд хуралдаж, асуудлаа ярилцаж байна.  Гүйцэтгэх товчооны хурлаа нэлээд нухацтай, удаан хийж байгаа.  Гүйцэтгэх товчооны хурлаар нэр дэвшигчдээ шийдээд, Бага хурлаараа эцэслэнэ. Бага хурлаа онлайнаар хийж байгаа учраас Гүйцэтгэх товчоогоор асуудлаар нарийн шийдчихээд оруулах нь зүйтэй гэж үзэж байна" гэх тайлбарыг өгсөн юм.




Өнөөдөр морь өдөр

22 минутын өмнө