Хабибын аав зүрхний хагалгаанд оржээ

Хабибын аав зүрхний хагалгаанд оржээ

Холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов зүрхний хагалгаанд оржээ. Амдулманапын найз Рамазан Рабаданов энэ талаар ярьсныг "sports" цахим хуудас уламжилсан байна.

Түүний ярьснаар бол Абдулманапын зүрх угаасаа муу, өнгөрсөн зун Германд хагалгаанд орж, эмчлүүлж байжээ. Энэ байдал нь хүндэрч улмаар хагалгаанд орсон бололтой. Хагалгаа амжилттай болсон эсэх, биеийн байдал ямар байгаа зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Тэрээр Москвагийн нэгэн цэргийн эмнэлэгт байгаа юм байна.