Шинэ нисдэг тэргийг  "Ай Жит" компанийн н.Нямбаяр оруулж ирсэн үү

Шинэ нисдэг тэргийг "Ай Жит" компанийн н.Нямбаяр оруулж ирсэн үү

Энэ долоо хоногийн эхээр Дорноговь аймгийн Зам-Үүд боомтоор манай улсад ачаа тээврийн автомашинд ачигдаж шинэ нисдэг тэрэг орж ирсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Харин иргэд тус нисдэг тэргийг хэн нэгэн улс төрч сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь гэх хардлагыг илэрхийлж байв. Тэгвэл бид энэ тухай мэдээллийг хөөж үзэхэд 4-5 хүний суудалтай тус нисдэг тэргийг "Ай Жит" компанийн н.Нямбаяр гэгч эрхэм оруулж ирсэн бололтой. Харин тээвэрлэлтийг "Туушин" компани хариуцан гүйцэтгэсэн гэсэн мэдээлэл бидэнд олдлоо.