УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хэн хасагдах бол..,

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс хэн хасагдах бол..,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг энэ сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авч дуусчээ.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 13 нам, 4 эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даан нэрээ дэвшүүлэгч хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.

Ингээд Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Иймд бичиг баримтын бүрдэл хангаагүй зарим нэр дэвшигчдийг хасаж болзошгүй байна. Мөн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх тухай УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу зохион байгуулжээ.