Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ажиллахтай холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хуралдааныг хуралдуулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ажиллахтай холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хуралдааныг хуралдуулж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаан болдог. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдаан өнөөдөр /2022.09.05/ болж байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш ОХУ-ын Владивосток хотыг зорьж "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох юм. Тус чуулган есдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд болох бөгөөд Засгийн газрын хэд, хэдэн сайд оролцоно. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оролцож Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийх юм. 

 




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө