С.Мөнхчулуун: Хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн “Юнивишн” ХХК-нд зөрчлийн хэрэг нээж, үргэлжлүүлэн шалгана

С.Мөнхчулуун: Хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн “Юнивишн” ХХК-нд зөрчлийн хэрэг нээж, үргэлжлүүлэн шалгана

Өнөөдөр /2022.12.09/ ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, “Сүүлийн үед "Юнивишн" ХХК-ийн үнэ тарифтай холбоотой маш олон гомдол, санал иргэдээс ирж байгаа бөгөөд гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, тус компани нь аравдугаар сарын 30-ны өдөр /2022.10.30/ "Зууны мэдээ" сонин дээр үнээ нэмж буй асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Гэтэл энэ талаарх мэдээллийг зөвхөн нэг сонин дээр л гаргасан. Нийтэд мэдээлэл хүргэе гэвэл хангалттай боломжууд байсан. Гэтэл тэгээгүй. Юнивишн компани хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, ялгавартай үнээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэлээ.




Өнөөдөр гахай өдөр

13 цагийн өмнө