Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэргийн насны залуучуудын 36,5 хувийг эмчлэн эрүүлжүүлсэн байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэргийн насны залуучуудын 36,5 хувийг эмчлэн эрүүлжүүлсэн байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын засаг даргын зөвлөлийн хурлаар цэргийн насны эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах талаарх ажлын явц, тайлан, үр дүнгийн тухай өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын мэдээллийг сонсож байна.

Арвайхээр сумын хэмжээнд 2024 онд нийт 650 орчим цэргийн насны залуучууд үзлэгт хамрагдсан бөгөөд үүний 58,7 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцээгүй.

Цэргийн насны залуучуудын дунд дотор, нүд, чих хамар хоолой, арьс өнгө, мэдрэл, таргалалт зэрэг өвчлөл зонхилж байна. Цэргийн насны залуучууд бусад аймаг хотод амьдардаг учир эмчлэн эрүүлжүүлэх ажил удаашралтай байгааг эмч нарын зүгээс хэллээ.

Гэвч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар дээрх залуучуудтай холбогдож эмчлэн эрүүлжүүлэх үзлэг оношилгоонд үе шаттай хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зөвлөгөөг тогтмол өгч 36,5 хувийг бүрэн эрүүлжүүлжээ.