ОХУ-аас Украины нийслэл Киев хотын тээврийн гол зангилаа болох Хойд гүүр рүү дрон ашиглан цохилт өгч буйг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Уг халдлага энэ оны 10 дугаар сарын 4-ний өдөр болсон бөгөөд Оросын Камикадзе дрон гүүрний зорчих хэсэг дээр шууд унаж, хүчтэй дэлбэрэлт үүсгэсэн байна. Халдлагын улмаас хоёр хүн бэртэж, замын хучилт болон троллейбусны цахилгаан шугам гэмтсэн тул хотын захиргаанаас хөдөлгөөнийг хязгаарлан, яаралтай засварлаж эхэлжээ. Энэхүү ажиллагаа нь ОХУ-аас Киевийг хоёр хувааж, тээвэр, логистикийн хямрал үүсгэх зорилгоор хотын гүүрнүүдийг цувралаар онилж буй шинэ тактик бөгөөд ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц Киевт гэнэтийн айлчлал хийх өдөртэй давхацсан байгаа юм.
ВИДЕО: