Вьетнамд 2,700 орчим муур хулгайлж, махны чиглэлээр зарсан гэмт бүлэглэлийг баривчилжээ

Вьетнамд 2,700 орчим муур хулгайлж, махны чиглэлээр зарсан гэмт бүлэглэлийг баривчилжээ

Вьетнам улсын Хошимин хотын цагдаагийн газар иргэдийн тэжээвэр амьтдыг шөнийн цагаар цуврал хэлбэрээр хулгайлж, махны зориулалтаар хууль бусаар нийлүүлдэг байсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлэн, өчигдөр /2026.10.05/ албан ёсны эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдээллээ.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа болон баривчилгаа нь 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тус хотын Донг Тхань дүүрэгт явуулсан цагдаагийн тусгай дайралтын үеэр эхэлсэн бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж дууссаны эцэст ийнхүү олон нийтэд зарласан байна. Байцаалтын явцад тус бүлэглэл чухам хэдий хугацаанд үйл ажиллагаа явуулж байсныг нарийн тодорхойлоогүй ч нийтдээ 2,700 орчим муур хулгайлж, махны зориулалтаар зоогийн газруудад хууль бусаар арилжаалснаа хүлээжээ. Тэд шөнийн цагаар орон сууцны хорооллоор мотоциклтой явж, гар аргаар хийсэн тусгай урхи ашиглан хоногт дунджаар 4-10 муур барьдаг байсан байна.

Цагдаа нар долоодугаар сард хийсэн шалгалтын үеэр гэмт этгээдүүдийн агуулахаас амьд үлдсэн 50 муур, муурны үс зулгаагч хоёр машин, 55 ширхэг урхи зэргийг хураан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар амьд үлдсэн муурнуудаас 13-ыг нь жинхэнэ эздэд нь буцаан хүлээлгэж өгөөд байна. Үлдсэн муурнуудыг амьтан хамгаалах төвийн асрамжид шилжүүлэн, эздийг нь эрэн сурвалжлах ажил үргэлжилж байгаа аж.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө