Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж эхэлсэн нь зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэлжээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх аж. Тэгвэл тухайн санал асуулгад 2360 иргэн санал өгсөн байна.