Улсын чанартай авто зам дагуу 100 км тутамд, нийт 58 байршилд “Авто зам дагуух үйлчилгээний цогцолбор”-ыг байгуулна

Улсын чанартай авто зам дагуу 100 км тутамд, нийт 58 байршилд “Авто зам дагуух үйлчилгээний цогцолбор”-ыг байгуулна

Жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан зам дагуух түр буудаллах цэгүүдэд ажиллаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай ССАЖЗ-ын сайд газар дээр нь танилцжээ.

Эдгээр үйлчилгээний цогцолборууд нь ариун цэврийн байгууламж, хоол хүнсний үйлчилгээ, дэлгүүр, худалдаа, байршуулах хэрэгсэл зэрэг 10 гаруй төрлийн стандартын шаардлага хангасан үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж, зорчигчид ая тухтай, аюулгүй аялах нөхцөлийг хангаж, мөн орон нутагтаа 80-150 гаруй ажлын байрыг бий болгож байна. 

Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, өргөжүүлэх, үйлчилгээндээ байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг үйлчилгээ эрхлэгчид дурдаж байна. Засгийн газраас 2025 онд аялал жуулчлалын салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд энэхүү зээлд зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг хамруулна. Ингэснээр 2030 он гэхэд авто зам дагуу үйлчилгээний цогцолбор 100% ашиглалтад орох юм. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө