Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Дошинтын-Их” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 16:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
