Нийт нутгийн 80 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

Нийт нутгийн 80 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

Монгол орны нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумын нутгаар энэ сарын 10-ны байдлаар ургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүй байгаа. Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар дунд зэргийн, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төв аймгийн ганц нэг сумын нутгаар ургамал хэвийн ургасныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдээлжээ.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө