Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны 3 дугаар сарын мэдээгээр малын үнэ таван төрөл дээр өсөлттэй гарсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 172.6 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 79 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 244 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 280 мянган төгрөг болж, 54 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 177 мянган төгрөг болж, 30 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Мөн өнгөрөгч сарын байдлаар эр үхрийн үнэ Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 2.3 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 950.0 мянган төгрөг байна.
Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2025 оны 3 дугаар сард 7.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 мянган төгрөгөөр өссөн байна .