ВИДЕО: Элэгний Ж.Хатанбаатарын ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нураасны дараа менежментийн гэрээг "хүчингүй" болгожээ

ВИДЕО: Элэгний Ж.Хатанбаатарын ашиглаж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нураасны дараа менежментийн гэрээг "хүчингүй" болгожээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж нурааж эхэлсэн билээ.

ВИДЕО: 

Уг барилга нь 1952 онд ашиглалтад орсон бөгөөд тухай үедээ архитекторын өвөрмөц шийдлээр баригдаж байжээ. Хамгийн ноцтой нь элэгний Ж.Хатанбаатар эмчийн эзэмшиж байсан эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, нурааж эхэлсний дараа буюу 2025.04.15-ны өдөр Нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж Ж.Хатанбаатар нарын багийг менежментийн гэрээгээр ажиллуулах 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

73 жилийн түүхтэй эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй нэг л жишээ. Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” гэсэн юм.