Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:24:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгийн Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.