О.Цогтгэрэл: Хаврын чуулганаар Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурь дээрээ ирлээ

О.Цогтгэрэл: Хаврын чуулганаар Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурь дээрээ ирлээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Тэгвэл өнөөдөр хаврын ээлжит чуулган хаалтаа хийх гэж байна. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс 2025 оны хаврын чуулганд ажилсан нэг жилийн ажлыг тайлан мэдээллийг танилцууллаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл“Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ дах АН бүлэг 21 удаа хуралдаж, 62 асуудлыг авч хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд 20 хуулийн төсөл дээр ажиллаж, 13 хууль өргөн барихад гар бие оролцожээ. УИХ дах АН бүлгийн гишүүдийн оролцоотойгоор таван хуулийг батлуулсан байна. Үндэсний баяр наадмын тухай хуульд ардчилсан хувьсгалын 35 жилийн ой гэдэг агуулгыг тодотгож өгсөн. Энэ бол үгийн шинжтэй мэт боловч агуулгын хувьд чухал зүйл. Мөн Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож өөрчиллөө. Ирэх намрын чуулганаар ажил хэрэг болно. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд УИХ дах АН бүлгийн дарга миний бие хамтарч оролцсон. Энэ бол маш чухал хууль. Өнгөрсөн хугацаанд долоон удаагийн түр хороо байгуулагдаж, сонсгол явуулсан байдаг. Тус бүрд сонсголыг эрх баригч нам даргалдаг байсан. Харин Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаар цөөнх намаас ч сонсгол даргалдаг болно. Энэ хууль ирэх намрын чуулганаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Мөн өнгөрсөн хаврын чуулганаар Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурь дээрээ ирлээ” гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд УИХ-д нэг нам хэт олонх байсан учраас параламентын хяналт ардчилал алдагдах талруу орсон. УИХ бол ард түмний төлөөлөл, иргэдийн  эрх ашиг сонирхлын төлөө хууль тогтоохоос гадна, санаа бодлоо нэгтгэж, байр суурь зөрүүтэй бол мэтгэлцээний зарчмаар ярилцдаг байх ёстой.  Парламентад мэтгэлцээний зарчим оруулах томоохон өөрчлөлт гарсан. Эрх баригч намын дарга өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ УИХ-д тайлагнадаг явдлыг эцэслэсэн.  УИХ гишүүд Ерөнхий сайдаас хүссэн асуултаа асуун хариу тайлбар өгдөг дэг бий болгосон.  Мөн парламентад худал ярих, мэдээлэл нуух боломжгүй болсон.  Парламентыг хуурах гэж оролдсон, санаатайгаар мэдээллийг нуун дарагдуулсан бол хариуцлага тооцох шинэ тогтолцоотой болсон. УИХ-ын чуулган дээр мэдээлэл танилцуулж буй албан тушаалтнууд  хариуцлагатай байх цаг ирлээ. УИХ цаашдаа хүний эрх хуулийн засаглал талаас хяналт шалгалт хийж хуулийн биелэлтийг хяналт тавьдаг дэд хороотой болно.