УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2026.10.08/ 14:00 цагаас хуралдахаар товлогдсон байна. 

Өнөөдрийн хуралдаанаар, 

  • Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал /үргэлжилнэ./
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2026.08.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.