Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Хайлааст дахь Самбалхүндэвийн оршуулгын газрын товлосон талбайг хэсэгчлэн чөлөөлөхөөр болжээ.
Тухайн талбайд талийгаач нь байгаа ар гэрийнхэн 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл www.ubcemetery.gov.mn цахим мэдээллийн сангаас шүүлт хийх, эсвэл “Улаанбаатар буян” ХХК-д биечлэн хандаж мэдээллээ нягтлуулах шаардлагатай. Шарилыг нүүлгэн шилжүүлэхдээ ар гэрийн санал, хүсэлтийг харгалзан үзэх бөгөөд заасан хугацаанд ар гэртэй нь холбоо тогтоогдоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэвийн оршуулгын газарт байрлах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн суваргад залах юм.
Холбоо барих утас: 72100101
Дэлгэрэнгүй мэдээллийг зурагт дурдсан хаяг болон www.ubcemetery.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой.
