Ц.Ганзориг: Дэнс.мн сайтын эрхлэгч А.Шинэбаяр надад 4-5 асуудлаар тохироо буюу нэг ёсондоо "шантааж" хийх санал тавьсан

Ц.Ганзориг: Дэнс.мн сайтын эрхлэгч А.Шинэбаяр надад 4-5 асуудлаар тохироо буюу нэг ёсондоо "шантааж" хийх санал тавьсан

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Би сэтгүүл зүйн нэр хүнд, хэвлэлийн эрх чөлөөний зарчмын үүднээс энд ирлээ. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн нэрийг барьдаг асуудал газар авч байна. Тиймээс ингэж болохгүй гэдгийг сануулах үүднээс би сая ЦЕГ-т мэдүүлчихээд гарч ирлээ.  Дэнс.мн сайтын эрхлэгч А.Шинэбаяр надад  4-5 асуудлаар тохироо хийх, нэг ёсондоо шантааж хийх асуудлыг тавьсан. Тодруулбал, 

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн Баатар цолыг нэр бүхий хүнд гаргуулж өгөх, 

Хоёрдугаарт, редакц байгуулах, тоног төхөөрөмж, оффис түрээслэх, машин техникээ сайжруулах их хэмжээний гэж хэлж болох мөнгийг өгөхийг, 

Гуравдугаарт, төрийн айлчлалд авч явах, нэрийг нь хамруулахыг,  

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзуулахыг, шаардсан.  

Монгол Улсын ЕТГ шантааж буюу төрийн шийдвэр гаргахад нөлөөлөхийг оролдох, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж ажилладаг хүмүүсээс их хэмжээний мөнгө нэхэх, төрийн дээд одон медалийг хэвлэл мэдээллийн нэрээр түрий барьж, хэрвээ гүйцэлдүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн институтэд халдах, айлгах арга хэрэгслээр тулган шаарддаг хууль бус, ёс зүйгүй үйлдэлд цэг тавих ёстой гэсэн байр суурьтай байгаа" хэмээлээ. 

ШУУД ҮЗЭХ: