Ирэх долоо хоногт Төв болон Зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногт Төв болон Зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ

Энэ сарын 25-28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээийн нутгаар салхитай байна.

Тодруулбал,  маргааш буюу энэ сарын 26-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв аймгийн зүүн хойд сумдаар, энэ сарын 28-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдаар 0.0-1.0 мм, энэ сарын 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар 0.0-2.0 мм цас орно.

Салхи энэ сарын 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, энэ сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -7...-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө