Өвлийн дугуй автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Өвлийн дугуй автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Хүйтний эрч чангарч, замд халтиргаа, гулгаа үүсэж байгаатай холбоотойгоор жолооч нарыг өвлийн дугуйгаа сольж, автомашины өвлийн бэлтгэлээ хангахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөжээ.

Өвлийн дугуй нь цас, мөстэй замд барьцалдах чадвар сайтай бөгөөд халтиргаатай замд автомашины зогсох чадварыг бусад төрлийн дугуйтай харьцуулахад 30-40 хувиар нэмэгдүүлдэг байна. Харин зуны дугуй нь хүйтэнд хатуурч, замтай барьцалдах чадвар буурдаг тул жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө