Хулан хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна

Хулан хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн аравдугаар сарын 25-ны өдрийг “Хулан хамгаалах өдөр” болгон албан ёсоор баталсан байна. 

Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь Монголд бий. Хулан өргөн уудам зайд нүүдэллэж амьдардаг амьтан бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог гэж үздэг. Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хамгааллын олон талт арга хэмжээний хүрээнд тоо толгой нь өсөх хадлагатай байна.  

Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг. Одоогоор амьтны улаан дансны үнэлгээг шинэчлэхээс гадна олон улсад хулан адуу хамгаалах төлөвлөгөө боловсруулахад саналаа тусгаж, хулан хамгаалах үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. 




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө