Арваннэгдүгээр сард үндэсний бөхийн есөн барилдаан зохион байгуулна

Арваннэгдүгээр сард үндэсний бөхийн есөн барилдаан зохион байгуулна

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа.

Тодруулбал,

  • 11 дүгээр сарын 7, 14:00 цагт: МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх нээлтийн барилдаан. “Увс нуур” дэвжээ – “Эв Монгол” баг, “Шунхлай” баг – “М Си Эс Энержи” баг, “Ажнай” баг – “Ховд дэвжээ” баг.

  • 11 дүгээр сарын 7-8-нд: Европын аварга шалгаруулах барилдаан /Франц улсын Мюлуз хот/.

  • 11 дүгээр сарын 8, 11:00 цагт: Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан.

  • 11 дүгээр сарын 10, 13:00 цагт: Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хааны цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан.

  • 11 дүгээр сарын 14, 14:00 цагт: Эрдэнэт хотын “Си Мо Arena”-ийн нэрэмжит, улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан /Орхон аймаг, Эрдэнэт хот/.

  • 11 дүгээр сарын 21, 15:00 цагт: МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх барилдаан.

  • 11 дүгээр сарын 22, 14:00 цагт: “Моничат аппликейшн”-ий нэрэмжит аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан.

  • 11 дүгээр сарын 26, 13:00 цагт: Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан.

  • 11 дүгээр сарын 27, 12:00 цагт: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан.

  • 11 дүгээр сарын 28, 13:00 цагт: Буриад түмний баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 64 бөх болон Буриад 64 бөхийн барилдаан.

  • 11 дүгээр сарын 29, 15:00 цагт: МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх барилдаан.




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө