М.Даваабанди сонгомол бөхийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдана

М.Даваабанди сонгомол бөхийн ДАШТ-д хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдана

Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ-ий сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тэрбээр дагах барилдаанд Беларусын бөх Александр Гуревыг 10:0-ээр ялснаар медалийн төлөө хүч үзэх эрхтэй болсон юм. М.Даваабанди хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөх Вахтанг Лолуатай учраа таарна. Вахтанг Лолуа хагас шигшээд Азербайжаны Эльданиз Азизлид 1:5-аар ялагджээ.

Тэрбээр 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д сонгомол бөхийн 55 кг-ын жинд анх удаа өрсөлдөж, наймдугаар байрт шалгарч байсан юм. Энэ удаа тэрбээр насанд хүрэгчдийн сонгомол бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болох боломжийн төлөө барилдах гэж байна.