Автотээврийн Үндэсний Төвөөс хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Тодруулбал, шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэж, тээврийн хэрэгслийн ашиглалт, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах зорилгоор тарифыг шинэчлэн нэмэгдүүлэхээр болжээ. Одоогоор тариф хэдэн хувиар, ямар чиглэлд хэдэн төгрөгөөр нэмэгдэх талаар мэдээлэл өгөөгүй байна.