Х.Нямбаатар "Туулын хурдны зам"-ын 500 тэрбумыг шилжүүлэхдээ Т.Даваадалайг томилж байгаад, санхүүжилтийг олгосон нь мөрдөн шалгах явцад ил болжээ

Х.Нямбаатар "Туулын хурдны зам"-ын 500 тэрбумыг шилжүүлэхдээ Т.Даваадалайг томилж байгаад, санхүүжилтийг олгосон нь мөрдөн шалгах явцад ил болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад хэд хэдэн ноцтой, хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,  Хотын дарга асан Х.Нямбаатар нь "Туулын хурдны зам"-ын ажил Улаанбаатар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг олгохдоо хууль зөрчиж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулга байсныг Т.Даваадалай болгон өөрчилж, дахин захирамж гаргасан, улмаар хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээд байхад санхүүжилтийн эрхийг нээж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон гэх мэдээлэл байна. 

Мөн Х.Нямбаатар нь төрөөс зарласан 20 орчим тендер сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар орж, шалгарсан, хууль бусараа шалгаруулсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Ташрамд өгүүлэхэд,  АТГ-аас ЦЕГ-ын интерполын ажлын албанд 2026 оны аравдугаар сарын 09-ний өдөр Хөх булант зар мэдээ нийтлүүлэхээр хандаад байгаа юм байна.