Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт 70 хувиар саарчээ

Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт 70 хувиар саарчээ

Гашуунсухайт–Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн цувааны тоо буурснаар “Оюу толгой” компанийн зэсийн баяжмалын экспорт сүүлийн 14 хоногт 70 хувиар саарсан талаар iToim мэдээллээ.

Тодруулбал, аравдугаар сарын эхэн хүртэл өдөрт 13–15 цуваа баяжмал хил нэвтрүүлдэг байсан бол аравдугаар сарын 15-наас хойш энэ тоо 3–4 болж буурчээ. Үүний улмаас экспортын тээвэрлэлт саатаж, үйлдвэрлэсэн баяжмал овоорох нөхцөл үүссэн байна. Харин “Оюу толгой” компанийн мэдээлснээр, Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгаанаар хязгаарлалт тогтоосон нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэжээ.

Харин Сангийн сайд З.Мэндсайхан энэ талаар Хятадын тал Гашуунсухайт боомтын засвар үйлчилгээг аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн гэж тайлбарласан ч зэсийн баяжмалын экспорт яагаад буурсныг тодорхой тайлбарлаагүй байна.