Төсвийн байнгын хороо, ЭЗБХ-ны хамтарсан хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Төсвийн байнгын хороо, ЭЗБХ-ны хамтарсан хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, төсвийн хэлэлцүүлгийг хийнэ. 

Тодруулбал, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 12:00 цагт эхлэх юм.  Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжлэх ба хуралдаанаар дараах хоёр асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд:

  • Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/



Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө